Хоёр талаараа уур ус тусгаарлагч даавуун материал, дундаа битумен их бие бүхий АНДЕРЕП нь чийг уур ус тусгаарлах хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж гаргасан бүтээгдэхүүн юм. Дээврийн бүхий л гадаргууг уур уснаас хамгаалан дэвсэж болох ба үндсэн зориулалт нь налуу дээврийн материал болох шингласын доор дэвсэх юм. Мөн түр зуурын засварын үед андерепээр дээврийг хамгаалж болох ба 6 сар хүртэлх хугацаанд ямар ч санаа зовох зүйлгүй. Таны дээврийг уур ус чийг болон нарны хэт ягаан туяанаас 100% хамгаалж чадна. Үндсэн материал нь полипропилен. 40мХ1м-ийн хэмжээтэйгээр хэрэглэгч таны гарт хүрч байна.
Ус тусгаарлалт ба ус зайлуулалтыг зохион байгуулах үүрэгтэй. Энэхүү хэлбэржүүлсэн мембран ПЛАНТЕР нь нэг, хоёр эсвэл гурван давхар үетэй материал юм. 8 ба 20мм-ийн өндөртэй дугуй хэлбэр бүхий товгоруудтай өндөр нягтралтай полиэтилэн (HDPE) материал юм. Барилга байгууламжийн суурийн хэсэг газрын хэт гүнд биш ч гэсэн газрын гүний устай ямар нэгэн байдлаар контакталж байдаг. Иймээс суурийн ул бетон болон ханын хэсгийн уур ус тусгаарлалтыг хийх хэрэгтэй. Энэхүү асуудлыг плантер 100% шийдэж чадна.
Давуу талууд
-Угсарч суурилуулахад хялбар
-Цаг хугацаа болон зардлыг хэмнэнэ
-Гүний сны даралтаас 100% хамгаална
-Хана, шалны бетоны халуун хүйтэнд тэсвэртэй болгоно
-Чийг, уур усны тусгаарлалт маш сайн
Даавуун шүүлтллр бүхий Плантер гео нь 21-р зууны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи юм. Энэхүү шүлтүүр нь плантерийн шороо болон усыг зайлуулах чадварыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг ба түүний эдэлгээнд чухал нөлөөтэй.
Давуу талууд
-Угсарч суурилуулахад хялбар
-Цаг хугацаа больно зардлыг хэмнэнэ
-Гүний усны даралтаас 100% хамаарна
-Хана, шалны бетоны халуун, хүйтэнд тэсвэртэй болгоно
-Чийг, уур усны тусгаарлалт маш сайн
Үүрэг
-Барилгын явцад барилгыг хөрсний нуралт гэх мэт гадны нөлөөллөөс хамгаална
-Хайрга чулуугаар хучигдсан дээвэрт
-Босоо ханын ус тусгаарлалтанд
-Мод ургамалын үндэсээс хамгаална
-Борооны болон хөрсны уснаас хамгаална
Материалын тайлбар
Полимер материалын үйлдвэрлэлдээ ОХУ-д номер нэг салбартаа тэргүүлэгч “Стройпластполимер” компанийн ISO 9001 өндөр чанарын стандартын дагуу болон Европын Холбооны ЕвроСтандартын дагуу үйлдвэрлэгддэг полимер уур ус тусгаарлагч Dekopran полимер мембраныг таньд санал болгож байна. Дээврийн хучилтын доор хуримтлагдах уур ба түүний хэт даралтыг гадагшлуулах чадвар бүхий шинж чанартай материал юм. Dekopran нь түүнийг нарны хэт ягаан туяанд тэсвэртэй болгож шаталтын түвшинг бууруулдаг тусгай нэмэлтүүдийг агуулдагаараа давуу талтай.
Материалын зориулалт
Уг материалыг бүх төрлийн дээврийн хучилтад хэрэглэж болох ба хуучин дээврийг засахад ч мөн хэрэглэхэд тохиромжтой. Энэхүү материалыг тусгай багажын тусламжтайгаар (халуун агаарын) хайлуулж наана. Галд тэсвэртэй уур ус нэвчилт байхгүй, хөөсөнцөр дээр дэвсэхэд тусгаарлах шаардлагагүй нааж гүйцэтгэхэд маш хялбар материал юм. Полимер мембран Dekopran-ыг хоёр төрлийн термопластик материалуудаар хийдэг.ПВХ (уян чанарыг олгосон поливинилхлорид) дээврийн DEKOPRAN ПВХ мембран нь полистэр тороор хүчитгэсэн хоёр үе ПВХ плёнкаас бүрддэг ба энэ нь бат бэх чанарыг нэмж, материалуудыг суултгүй болгодог.
Хонгилын ПВХ мембран DEKOPRAN-T хүчитгээгүй бичи биетүүдээс бүрдэх бөгөөд буян чанарыг илүүд хөгжүүлсэн болно. Тус материал нь шар өнгөтэй бөгөөд энэ нь тусгаарлах үеийн гэмтлийг хурдан байлгах үүднээс ийнхүү шар өнгөтэй үйлдвэрлэгдэж байна.
Гурван давхрага бүхий микропорус мембран бүтэцтэй чийг уур ус тусгаарлагч материал юм. Дээд болон доод давхрага нь нэхээсгүй полипропилен материалаас бүрддэг. Уур ус нэвчихээс хамгаалдаг өвөрмөц шинж чанар бүхий дунд давхаргаагаа бусад уур ус тусгаарлагч материалуудаас давуу талтай. Урт нь 50м, өргөн нь 1,5м ба нягт нь 85 г/м2
Суурийн уур ус тусгаарлагч нь битумаас бүрдсэн материал юм. Шууд хэрэглэгдэхээр савлагдсан. Шингэлт болон уусалтыг дэмжих нэмэлт минерал нэмэлттэйгээр бусад бүтээгдэхүүнээс давуу талтай.
Хэрэглэгдэхүүн
Бүх төрлийн гадаргууг (бетон, төмөр бетон, төмөр, мод гэх мэт) уур уснаас хамгаалах зориулалттай.
Ажиллах температур -10С аас 40С
18кг, 10кг, 3,6кг хэмжээтэй
Өндөр чанарын полимерээс бүрдсэн уур ус тусгаарлагч. Олон давхар бүхий бүтэц нь ус уурыг маш сайн тусгаарлах ба бат чанарыг нэмэгдүүлдэг. Энэхүү материал нь барилгыг чийгээс 100% тусгаарлах ба бактер болон мөөгөнцөрөөс сэргийлнэ. Барилга байгууламжийн дээвэр, угаалгын өрөө, усан бассейн зэрэг хэсэг ус уур тусгаарлагчийн зориулалтаар ашиглаж болно. Урт нь 100м ба өргөн нь 3м.
Материалын тайлбар
Щвейцарь улсын бредни халуун агаараар үлээгч гагнуур нь PVC, TPO гэх мэт бүх төрлийн мембран материал наах зориулалттай.
Хүчин чадал
20°C-650°С
Дагалдах хэрэгсэлүүд
хошуу ба өнхрүүш
Laron Digital
Бүтээгдэхүүний танилцуулга
Дэлхийн тэргүүлэгч Щвейцарь улсын BAK Thermoplastic Welding Technology AG компанийн бренд болсон LarOn халуун агаараар үлээгч автомат машин. Минутад 7 метр халааж наах хүчин чадал бүхий өндөр технологийн дижитал машин.
✅ Үрчлээ болон нугалаа гаргалгүй наах боломж
✅ хүчдэлт хувиарлалт бүхий хурд, аграарын урсгалын хэмжээ болон дулааны хэмийн тохиргоо
✅ Дижитал хяналт буюу дулааны хэм болон халуун агаарын урсгалын хурдны цахим мэдээлэл
✅ Автомат жолоодлого эхлүүлэх цахим систем
✅ Тасралтгүй ажиллах боломж
✅ Ажиллахад хамгийн бэрх газруудад ч ажиллах чадвар
✅ Өндөр хурд
Техникийн үзүүлэлт | ||
Волт | V | 230/400 |
Хүч | W | 4600/5700 |
Давтамж | Hz | 50/60 |
Температур | °C | 20-620 |
Хурд | м/минут | хамгийн ихдээ 7 |
Хэмжээ | мм | 620 x 400 x 320 |
Жин | кг | 35 |
Техноэласт Барьер нь өөр дээрээ маш сайн чанарын битумен суурь бүхий наалттай учир халаах, хадах шаардлагагүй уур ус тусгаарлагч юм. Гадны талаараа сайжруулсан полимерэн гадаргуутай учир нарны хэт ягаан туяа, бусад үйлчлэлд маш сайн тэсвэртэйгээрээ онцлогтой.
Хэрэглэгдэхүүн
-Дээврийн уур ус тусгаарлалт
-Барилгын дотоод хэсгийн уур ус тусгаарлалт
-Саун, бассейн, угаалгын өрөөний уур ус тусгаарлалт гэх мэт