Техно Оскарт урилгаар оролцоод ирлээ

ТехнооНиколь Корпорацийн 25 жилийн ойн баярыг тохиолдуулан 2017 оны 11-р сарын 17-нд ОХУ-ын хар тэнгисийн эрэг дээр үзэсгэлэнт Сочи хотноо амжилт бүтээлээ цэгнэж дүгнэхээр Техно Оскар хэмээх үйл ажиллагаа зохион байгууллаа. Шуняада ХХК тус корпорацитай түншилж ажилласнаас хойш өдгөө 10-аад жил болсон байна. Энэхүү арга хэмжээнд манай компанийн хамт олон урилгаар оролцож амжилт бүтээлээ цэгнэж цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх талаар ярилцлаа.