Юуны өмнө таньд манай веб сайтаар зочилж байгаад талархалаа илэрхийлье. Манай компани нь ОХУ-ын ТехноНиколь Корпораци, ОХУ-ын Стройпластполимер болон Басвүүл, Щвейцарын Холбооны Улсын BAK Technology AG -ийн, Солонгос улсын JASCO, Турк улсын ODE болон Австрийн KronoSpan-ийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер бөгөөд тус корпорацуудтай хамтарч ажилаад өдгөө 13 дахь жилтэйгээ амжилт бүтээлээр дүүрэн золгож байна. Бидний чин зорилго, зорилт бол Монголынхоо барилгын салбарыг олон улсын стандартад нийцсэн, олон улсад өрсөлдөхүйц чанартай болгоход өөрийн тус нэмэрээ өчүүхэн ч гэсэн оруулахад оршино. Тийм ч учраас бидний уриа бол “Барилга материалын чанараас” билээ.

Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш энэхүү арав гаруй жилийн хугацаанд бид Монголынхоо зах зээлд бүх төрлийн дээвэр, дээврийн материал, уур ус чийг тусгаарлалтын систем, дулаалгын эрдэст хөвөн, базальт чулуун хөвөн болон бусад дулаалгын материалуудыг шуурхай, хамгийн хямд үнээр, байнга тогтвортой нийлүүлж байна.

Олон жилийн чанарыг эрхэмэлэсэн түншүүдийнхаа найдвартай хамтрагч нь байна гэдэг бидний бахархал төдийгүй цаашид ихийг хийж бүтээхэд бидэнд урам зориг, эрч хүч болж өгдөг билээ. Цаашдаа та бүхний найдвартай түнш байж хамтран ажиллахыг манай баг хамт олон чин сэтгэлээсээ хичээж ажиллах болно.

Шуняада ХХК-н хамт олон

Улаанбаатар хот
Монгол Улс