Shunyada partners

Юуны өмнө таньд манай сайтаар зочилж байгаад талархалаа илэрхийлье. Манай компани нь Монгол хөрөнгө оруулалттай Монгол аж ахуйн нэгж юм. Бид ОХУ-ын ТехноНиколь Корпораци, Декопран Мембран, Щвейцарын Холбооны Улсын Бак Текноложис, Герман улсын Döcke, Францын Изокам Сайн Гобайн, Австрийн КроноШпан, Турк улсын ODE Yalitim BMT, Yiğitsan Grup, Starbond, Солонгос улсын Jasco roofings, Герман улсын Börner болон ОХУ-ын BASWOOL, Форест болон Стройпластполимер Группын Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер бөгөөд тус компаниудтай хамтарч ажилаад өдгөө 15 дахь жилдээ амжилт бүтээлээр дүүрэн золгож байна. Бид Монгол Улсынхаа барилгын салбарыг олон улсын стандартад нийцсэн дан Европ болон ОХУ-ын өндөр чанарын барилгын материалаар хангаж чанарыг урьтал болгож өөрийн хувь нэмэрээ оруулсаар байна.