11
Yes
None
1
1000000
Search...
/%D1%83%D1%83%D1%80-%D1%83%D1%81-%D1%87%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%82%D1%83%D1%81%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80%D0%BB%D0%B0%D0%B3%D1%87-%D0%BC%D0%B0%D1%82%D0%B5%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB%D1%83%D1%83%D0%B4/
Thumbnail

Categories:

Андереп
Андереп Image

Хоёр талаараа уур ус тусгаарлагч даавуун материал, дундаа битумен их бие бүхий АНДЕРЕП нь чийг уур ус тусгаарлах хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж гаргасан бүтээгдэхүүн юм. Дээврийн бүхий л гадаргууг уур уснаас хамгаалан дэвсэж болох ба үндсэн зориулалт нь налуу дээврийн материал болох шингласын доор дэвсэх юм. Мөн түр зуурын засварын үед андерепээр дээврийг хамгаалж болох ба 6 сар хүртэлх хугацаанд ямар ч санаа зовох зүйлгүй. Таны дээврийг уур ус чийг болон нарны хэт ягаан туяанаас 100% хамгаалж чадна. Үндсэн материал нь полипропилен. 40мХ1м-ийн хэмжээтэйгээр хэрэглэгч таны гарт хүрч байна.

Мембран плантер
Мембран плантер Image

Ус тусгаарлалт ба ус зайлуулалтыг зохион байгуулах үүрэгтэй. Энэхүү хэлбэржүүлсэн мембран ПЛАНТЕР нь нэг, хоёр эсвэл гурван давхар үетэй материал юм. 8 ба 20мм-ийн өндөртэй дугуй хэлбэр бүхий товгоруудтай өндөр нягтралтай полиэтилэн (HDPE) материал юм. Барилга байгууламжийн суурийн хэсэг газрын хэт гүнд биш ч гэсэн газрын гүний устай ямар нэгэн байдлаар контакталж байдаг. Иймээс суурийн ул бетон болон ханын хэсгийн уур ус тусгаарлалтыг хийх хэрэгтэй. Энэхүү асуудлыг плантер 100% шийдэж чадна.

Давуу талууд
-Угсарч суурилуулахад хялбар
-Цаг хугацаа болон зардлыг хэмнэнэ
-Гүний сны даралтаас 100% хамгаална
-Хана, шалны бетоны халуун хүйтэнд тэсвэртэй болгоно
-Чийг, уур усны тусгаарлалт маш сайн

Плантер Гео
Плантер Гео Image

Даавуун шүүлтллр бүхий Плантер гео нь 21-р зууны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи юм. Энэхүү шүлтүүр нь плантерийн шороо болон усыг зайлуулах чадварыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг ба түүний эдэлгээнд чухал нөлөөтэй.

Давуу талууд
-Угсарч суурилуулахад хялбар
-Цаг хугацаа больно зардлыг хэмнэнэ
-Гүний усны даралтаас 100% хамаарна
-Хана, шалны бетоны халуун, хүйтэнд тэсвэртэй болгоно
-Чийг, уур усны тусгаарлалт маш сайн

Үүрэг
-Барилгын явцад барилгыг хөрсний нуралт гэх мэт гадны нөлөөллөөс хамгаална
-Хайрга чулуугаар хучигдсан дээвэрт
-Босоо ханын ус тусгаарлалтанд
-Мод ургамалын үндэсээс хамгаална
-Борооны болон хөрсны уснаас хамгаална

PVC Полимер Мембран
PVC Полимер Мембран Image

Материалын тайлбар

Полимер материалын үйлдвэрлэлдээ ОХУ-д номер нэг салбартаа тэргүүлэгч “Стройпластполимер” компанийн ISO 9001 өндөр чанарын стандартын дагуу болон Европын Холбооны ЕвроСтандартын дагуу үйлдвэрлэгддэг полимер уур ус тусгаарлагч Dekopran полимер мембраныг таньд санал болгож байна. Дээврийн хучилтын доор хуримтлагдах уур ба түүний хэт даралтыг гадагшлуулах чадвар бүхий шинж чанартай материал юм. Dekopran нь түүнийг нарны хэт ягаан туяанд тэсвэртэй болгож шаталтын түвшинг бууруулдаг тусгай нэмэлтүүдийг агуулдагаараа давуу талтай.

Материалын зориулалт

Уг материалыг бүх төрлийн дээврийн хучилтад хэрэглэж болох ба хуучин дээврийг засахад ч мөн хэрэглэхэд тохиромжтой. Энэхүү материалыг тусгай багажын тусламжтайгаар (халуун агаарын) хайлуулж наана. Галд тэсвэртэй уур ус нэвчилт байхгүй, хөөсөнцөр дээр дэвсэхэд тусгаарлах шаардлагагүй нааж гүйцэтгэхэд маш хялбар материал юм. Полимер мембран Dekopran-ыг хоёр төрлийн термопластик материалуудаар хийдэг.ПВХ (уян чанарыг олгосон поливинилхлорид) дээврийн DEKOPRAN ПВХ мембран нь полистэр тороор хүчитгэсэн хоёр үе ПВХ плёнкаас бүрддэг ба энэ нь бат бэх чанарыг нэмж, материалуудыг суултгүй болгодог.

Хонгилын ПВХ мембран DEKOPRAN-T хүчитгээгүй бичи биетүүдээс бүрдэх бөгөөд буян чанарыг илүүд хөгжүүлсэн болно. Тус материал нь шар өнгөтэй бөгөөд энэ нь тусгаарлах үеийн гэмтлийг хурдан байлгах үүднээс ийнхүү шар өнгөтэй үйлдвэрлэгдэж байна.

Салхи чийгний тусгаарлагч
Салхи чийгний тусгаарлагч Image

Гурван давхрага бүхий микропорус мембран бүтэцтэй чийг уур ус тусгаарлагч материал юм. Дээд болон доод давхрага нь нэхээсгүй полипропилен материалаас бүрддэг. Уур ус нэвчихээс хамгаалдаг өвөрмөц шинж чанар бүхий дунд давхаргаагаа бусад уур ус тусгаарлагч материалуудаас давуу талтай. Урт нь 50м, өргөн нь 1,5м ба нягт нь 85 г/м2

Суурийн уур ус тусгаарлагч
Суурийн уур ус тусгаарлагч Image

Суурийн уур ус тусгаарлагч нь битумаас бүрдсэн материал юм. Шууд хэрэглэгдэхээр савлагдсан. Шингэлт болон уусалтыг дэмжих нэмэлт минерал нэмэлттэйгээр бусад бүтээгдэхүүнээс давуу талтай.

Хэрэглэгдэхүүн

Бүх төрлийн гадаргууг (бетон, төмөр бетон, төмөр, мод гэх мэт) уур уснаас хамгаалах зориулалттай.
Ажиллах температур -10С аас 40С
18кг, 10кг, 3,6кг хэмжээтэй

Уур ус тусгаарлагч
Уур ус тусгаарлагч Image

Өндөр чанарын полимерээс бүрдсэн уур ус тусгаарлагч. Олон давхар бүхий бүтэц нь ус уурыг маш сайн тусгаарлах ба бат чанарыг нэмэгдүүлдэг. Энэхүү материал нь барилгыг чийгээс 100% тусгаарлах ба бактер болон мөөгөнцөрөөс сэргийлнэ. Барилга байгууламжийн дээвэр, угаалгын өрөө, усан бассейн зэрэг хэсэг ус уур тусгаарлагчийн зориулалтаар ашиглаж болно. Урт нь 100м ба өргөн нь 3м.

Халуун агаараар үлээгч гагнуур
Халуун агаараар үлээгч гагнуур Image

Материалын тайлбар

Щвейцарь улсын бредни халуун агаараар үлээгч гагнуур нь PVC, TPO гэх мэт бүх төрлийн мембран материал наах зориулалттай.

Хүчин чадал
20°C-650°С

Дагалдах хэрэгсэлүүд
хошуу ба өнхрүүш

Мембраны халуун агаараар үлээгч дижитал автомат машин
Мембраны халуун агаараар үлээгч дижитал автомат машин Image

Laron Digital

Бүтээгдэхүүний танилцуулга
Дэлхийн тэргүүлэгч Щвейцарь улсын BAK Thermoplastic Welding Technology AG компанийн бренд болсон LarOn халуун агаараар үлээгч автомат машин. Минутад 7 метр халааж наах хүчин чадал бүхий өндөр технологийн дижитал машин.

✅ Үрчлээ болон нугалаа гаргалгүй наах боломж
✅ хүчдэлт хувиарлалт бүхий хурд, аграарын урсгалын хэмжээ болон дулааны хэмийн тохиргоо
✅ Дижитал хяналт буюу дулааны хэм болон халуун агаарын урсгалын хурдны цахим мэдээлэл
✅ Автомат жолоодлого эхлүүлэх цахим систем
✅ Тасралтгүй ажиллах боломж
✅ Ажиллахад хамгийн бэрх газруудад ч ажиллах чадвар
✅ Өндөр хурд

Техникийн үзүүлэлт
Волт V 230/400
Хүч W 4600/5700
Давтамж Hz 50/60
Температур °C 20-620
Хурд м/минут хамгийн ихдээ 7
Хэмжээ мм 620 x 400 x 320
Жин кг 35

 

Техноэласт Барьер (20м2)
Техноэласт Барьер (20м2) Image

Техноэласт Барьер нь өөр дээрээ маш сайн чанарын битумен суурь бүхий наалттай учир халаах, хадах шаардлагагүй уур ус тусгаарлагч юм. Гадны талаараа сайжруулсан полимерэн гадаргуутай учир нарны хэт ягаан туяа, бусад үйлчлэлд маш сайн тэсвэртэйгээрээ онцлогтой.

Хэрэглэгдэхүүн
-Дээврийн уур ус тусгаарлалт
-Барилгын дотоод хэсгийн уур ус тусгаарлалт
-Саун, бассейн, угаалгын өрөөний уур ус тусгаарлалт гэх мэт

Андереп Image
Андереп
Хоёр талаараа уур ус тусгаарлагч даавуун материал, дундаа битумен их бие бүхий АНДЕРЕП нь чийг уур ус тусгаарлах хамгийн сүүлийн ... Read More
Мембран плантер Image
Мембран плантер
Ус тусгаарлалт ба ус зайлуулалтыг зохион байгуулах үүрэгтэй. Энэхүү хэлбэржүүлсэн мембран ПЛАНТЕР нь нэг, хоёр эсвэл гурван давх... Read More
Плантер Гео Image
Плантер Гео
Даавуун шүүлтллр бүхий Плантер гео нь 21-р зууны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи юм. Энэхүү шүлтүүр нь плантерийн шороо ... Read More
PVC Полимер Мембран Image
PVC Полимер Мембран
Материалын тайлбар Полимер материалын үйлдвэрлэлдээ ОХУ-д номер нэг салбартаа тэргүүлэгч “Стройпластполимер” ко?... Read More
Салхи чийгний тусгаарлагч Image
Салхи чийгний тусгаарлагч
Гурван давхрага бүхий микропорус мембран бүтэцтэй чийг уур ус тусгаарлагч материал юм. Дээд болон доод давхрага нь нэхээсгүй пол... Read More
Суурийн уур ус тусгаарлагч Image
Суурийн уур ус тусгаарлагч
Суурийн уур ус тусгаарлагч нь битумаас бүрдсэн материал юм. Шууд хэрэглэгдэхээр савлагдсан. Шингэлт болон уусалтыг дэмжих нэмэл?... Read More
Уур ус тусгаарлагч Image
Уур ус тусгаарлагч
Өндөр чанарын полимерээс бүрдсэн уур ус тусгаарлагч. Олон давхар бүхий бүтэц нь ус уурыг маш сайн тусгаарлах ба бат чанарыг нэмэг... Read More
Халуун агаараар үлээгч гагнуур Image
Халуун агаараар үлээгч гагнуур
Материалын тайлбар Щвейцарь улсын бредни халуун агаараар үлээгч гагнуур нь PVC, TPO гэх мэт бүх төрлийн мембран матери?... Read More
Мембраны халуун агаараар үлээгч дижитал автомат машин Image
Мембраны халуун агаараар үлээгч дижитал автомат машин
Laron Digital Бүтээгдэхүүний танилцуулга Дэлхийн тэргүүлэгч Щвейцарь улсын BAK Thermoplastic Welding Technology AG компанийн ?... Read More
Техноэласт Барьер (20м2) Image
Техноэласт Барьер (20м2)
Техноэласт Барьер нь өөр дээрээ маш сайн чанарын битумен суурь бүхий наалттай учир халаах, хадах шаардлагагүй уур ус тусгаарлагч... Read More