Шуняада ХХК хоёр үе шаттайгаар сургалт семинар зохион байгууллаа

Шуняада ХХК нь ОХУ-ын ТехноНиколь Корпорацитай хамтран харилцагч байгуулгуудынхаа барилгын инженер техникийн ажилтнуудад энэ оны 7-р сарын 2-нд Blue Sky Hotel-ийн Crystal танхимд сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд ТехноНиколь-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх инженерийн аргачлал, материалын зарцуулалтын тооцоо түүний онлайн тооцоолох аргачлал болон шинэ гарсан бүтээгдэхүүнээ танилцууллаа. Уг семинар хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд эхний хэсэгт ТехноНиколь-ийн төлөөлөгчид ОХУ-аас ирж хэрэглэгчдэд бүтээгдэхүүний хэрэглээ болон ТенхоНиколь-ийн бүтээгдэхүүнийг хэрхэн яаж ашиглах талаар заавар зааварчилгаа өгсөн болно. Харин хоёр дахь хэсэгт архитектур болон инженерүүдэд зориулан онлайн тооцоолол болон түүний аргачлал, зааварчилгаа өглөө. Хоёр тал дахин сургалт семинар зохион байгуулахаар харилцан тохиролцсон бөгөөд дараачийн сургалт энэ оны 10-р сард явагдахаар боллоо.